Малайзын шашны сургуульд гал гарч, 40 хүн амиа алджээ
Орон нутгийн цагаар өнөө өглөөний 5 цаг 25 минутын орчимд Малайзын Куала Лумпур хотын шашны сургуульд гал гарсны улмаас, наад зах нь 40 хүн амиа алдсан хэрэг гарлаа.
Мэдээллийн алба

Орон нутгийн цагаар өнөө өглөөний 5 цаг 25 минутын орчимд Малайзын Куала Лумпур хотын шашны сургуульд гал гарсны улмаас, наад зах нь 40 хүн амиа алдсан хэрэг гарлаа. Амиа алдсан хүмүүсийн дунд 2 багш байсан байна. Галын 4 анги болон яаралтай түргэн тусламжийн баг хэрэг гарсан газарт ажиллаж байна. Цагдаа нар дээд давхарт нэгжлэг хийж байх үед мөн 15 оюутны цогцсыг олжээ.
Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байна. Уг сургууль нь исламын шашинтай хүүхдүүд суралцдаг тусгай сургууль юм. Тус сургуулийн сурагчид, сургуулийн дотуур байранд амьдардаг. Тиймээс, гал дотуур байрнаас гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Малайзад шашны сургуулиудын аюулгүй байдлын асуудал хангалтгүй байдаг байна. Өнгөрсөн 2015 оноос хойш л гэхэд, өнөөдрийг хүртэл 211 удаагийн гал түймрийн хэрэг зөвхөн шашны сургуулиудад гарч байжээ.
Гэхдээ, энэ удаа гарсан галын аюул сүүлийн 18 жилийн дотор тохиолдож байгаа хамгийн олон хүн амь үрэгдсэн осол болсон байна. 1989 онд, Кеда дүүрэгт орших сургуульд гал гарсны улмаас, 27 оюутан амь эрсдэж байжээ. Энэ оны 4 дүгээр сарын байдлаар, Малайз улсын хэмжээнд бүртгэлтэй 519 шашны сургууль байдаг хэдий ч, албан бус тоогоор 400 гаруй бүртгэлгүй сургууль үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм.


















