Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Малайзын шинэ Ерөнхий сайд тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо

Олон улсын удирдагчид парламентын сонгуульд ялалт байгуулж, Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон сөрөг хүчний удирдагч, Малайзын шинэ Ерөнхий сайд Махатхир Мохамадад баяр хүргэж цахилгаан илгээсээр байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малайзын шинэ Ерөнхий сайд тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо
Малайзын шинэ Ерөнхий сайд тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо. Зураг: МҮОНРТ

Олон улсын удирдагчид парламентын сонгуульд ялалт байгуулж, Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон сөрөг хүчний удирдагч, Малайзын шинэ Ерөнхий сайд Махатхир Мохамадад баяр хүргэж цахилгаан илгээсээр байна.

Махатхир Мохамад өчигдөр Ерөнхий сайдын тангараг өргөж, үүрэгт ажилдаа ороод байна. Ийнхүү 92 настай тэрбээр дэлхийд хамгийн өндөр настай Ерөнхий сайд болоод байна.

Мохамад анх 1981 онд Малайзын Ерөнхий сайдаар сонгогдож байсан. 2003 онд 30 гаруй жил энэ албыг хашсаны дараагаар огцорсон. Харин Малайзын сөрөг хүчнийхэн 1957 онд тусгаар тогтнолоо зарласны дараа анх удаагаа өнгөрөгч 9-ний өдөр болсон сонгуульд ялалт байгуулснаар тэрбээр дахин Засгийн эрхийг барихаар болсон юм.

Хуваалцах