Малайзын шинэ Ерөнхий сайд өндөр хурдны төмөр зам барих төслийг хаахаар шийдвэрлэжээ
Малайзын шинэ Ерөнхий сайд Мохатхир Мохамад Куала Лумпур Сингапурыг холбох өндөр хурдны төмөр зам тавих төслийг хаахаар шийдвэрлэсэн байна.
Мэдээллийн алба

Малайзын шинэ Ерөнхий сайд Мохатхир Мохамад Куала Лумпур Сингапурыг холбох өндөр хурдны төмөр зам тавих төслийг хаахаар шийдвэрлэсэн байна. Тэрбээр энэ шийдвэр нь эцсийнх хэмээн баталсан байна.
Харин Сингапурын эрх баригчидтай энэ төслийг хэрэгжүүлэхээ зогсоох шийдвэр гаргасан тухайгаа хэлэлцэхээ мэдэгдсэн байна. Хурдны төмөр зам тавих томоохон энэ төслийг хэрэгжүүлэх эрхийн төлөө Япон, БНХАУ бас өрсөлдөж байсан юм. Төмөр зам Малайзын нийслэл хотыг хөрш хот улс Сингапуртай холбох ёстой байсан юм.
Ерөнхий сайд Мохатхир Мохамад тус улсын төсвийн өр өмнөх Засгийн газрын танилцуулж байснаас даруй 30 хувиар их байна гэсэн мэдээллийг Засгийн газраас өгсний дараа энэ шийдвэрээ зарласныг хэвлэлүүд онцолж байна. Тус улсын төсвийн өр Дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 65 хувиас давчихаад байгаа учир томоохон төслүүдийн хэрэгжилтээ өмнө нь амлаж байсныхаа дагуу ийнхүү зогсоохоор шийдвэрлэсэн гэж ч тайлбарлаж байна.


















