Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Малайзын засгийн газар 150 чингэлэг хаягдлыг экспортлогч орнууд руу илгээжээ

Малайзын засгийн газар нийт 3,3 тонн жинтэй 150 чингэлэг хог хаягдлыг экспортолсон орнууд руу буцааж илгээгээд байна. Тус улсын эрчим хүч, технологи, шинжлэх ухаан, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Ёо Би Инь өчигдөр хийлгэсэн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малайзын засгийн газар 150 чингэлэг хаягдлыг экспортлогч орнууд руу илгээжээ
Малайзын засгийн газар 150 чингэлэг хаягдлыг экспортлогч орнууд руу илгээжээ. Зураг: МҮОНРТ

Малайзын засгийн газар нийт 3,3 тонн жинтэй 150 чингэлэг хог хаягдлыг экспортолсон орнууд руу буцааж илгээгээд байна. Тус улсын эрчим хүч, технологи, шинжлэх ухаан, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Ёо Би Инь өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр ийнхүү мэдэгдсэн төдийгүй Малайз улс дэлхийн хогийн сав болохыг хүсэхгүй байгааг илэрхийлсэн байна. Тэрээр цаашид ч хуванцар хог хаягдлыг тус улс руу экспортолсон орнууд руу нь илгээхээ амласан юм.

Түүнчлэн Малайзын эрх баригчид хог хаягдлыг буцаан ачуулсан бүх зардал мөнгийг экспортлогчид эсвэл хууль бусаар тус улсад хог хаягдал тээвэрлэн авчирсан компани аж ахуйн нэгжүүдээр гаргуулахын төлөө ажиллах болно гэдгээ хатуу илэрхийлсэн байна. Малайзын сайдын мэдэгдсэнээр тус улс өнгөрсөн оны 3-р улиралд хуванцар хог хаягдал бүхий 150 чингэлгийг улс орнууд руу илгээсэн байна. Мөн энэ оны хагаст ахиад 110-ийг илгээхээр төлөвлөж байгаа юм байна. АНУ-тай л гэхэд хог хаягдал бүхий 60 чингэлгийг буцаан илгээх яриа хэлэлцээ хийж байгаагаа ч тэрээр мэдэгдсэн юм. Малайзын эрх баригчид тус улсад хог хаягдал хууль бусаар оруулахыг зогсоох хүчин чармайлтаа чангатгаж байгаагаа ийнхүү мэдэгдээд байна.

Мөн хог хаягдал боловсруулдаг хууль бус 150 үйлдвэрийг хаагаад байгаа юм байна. 2018 оноос Хятад улс хуванцар хог хаягдлын импортыг хориглосноос хойш Малайз улс руу их хэмжээгээр хууль бусаар экспортолдог болсон байна.

Хуваалцах