Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Малавид парламентын даргаар анх удаа эмэгтэй хүн ажиллана

Малавийн Үндэсний хурал буюу парламентын даргаар анх удаа эмэгтэй хүн ажиллах гэж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малавид парламентын даргаар анх удаа эмэгтэй хүн ажиллана
Малавид парламентын даргаар анх удаа эмэгтэй хүн ажиллана. Зураг: МҮОНРТ

Малавийн Үндэсний хурал буюу парламентын даргаар анх удаа эмэгтэй хүн ажиллах гэж байна. Энэ улсын парламентын даргаар сөрөг хүчний гол нэгдэл болох Конгрессийн намын тэргүүнүүдийн нэг Кэтрин Готани-Хари сонгогдсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Тэрбээр эрх баригч Ардчилсан хөгжлийн намаас нэр дэвшсэн Эстер Чиленжтэй өрсөлдсөний эцэст парламентын 97 гишүүнийг саналыг авч, ялалт байгуулсан байна. Харин гол өрсөлдөгчид нь 93 гишүүн саналаа өгчээ.

Малави улсад парламентын даргыг сонгохын өмнө Үндэсний хурлын шинэ тэргүүлэгч нь эмэгтэй гишүүн байх ёстой гэдэгт санал нэгдсэн юм. Малавидаа нэр хүндтэй улстөрч Кэтрин Готани-Хара нь 2009-2014 онд парламентын гишүүн байсан. Мөн Тээвэр, олон нийтийн ажиллагааны дэд сайд, Эрүүл мэнд, хүрээлэн буй орчны сайдаар ажиллаж байсан нэгэн юм байна.

Хуваалцах