Малчдад бизнесийн цагаан толгой заажээ
Малчдын бизнесийн боловсрол” төслийн “Эдийн засаг, бизнес, менежментийн цагаан толгой” сургалтад Сүхбаатар аймгийн нийт сумын 50 гаруй малчдыг хамруулан эдийн засаг, бизнес менежмент, маркетинг, брэндийн талаар анхан шатны ойлголт өгч, сертификат олгожээ.
Мэдээллийн алба

"Малчдын бизнесийн боловсрол” төслийн “Эдийн засаг, бизнес, менежментийн цагаан толгой” сургалтад Сүхбаатар аймгийн нийт сумын 50 гаруй малчдыг хамруулан эдийн засаг, бизнес менежмент, маркетинг, брэндийн талаар анхан шатны ойлголт өгч, сертификат олгожээ.
Улс орны эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуйг эрхлэгч малчид өнөөгийн зах зээлийн нийгэмд хэрхэн зөв зохицож, ажиллаж амьдрах талаар онол арга зүйн мэдлэг мэдээлэл хангалтгүй байгаа юм. Иймд малчдын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, тэдний бизнесээ өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр “Малчдын бизнесийн боловсрол” төсөл санаачилсныг ҮХААЯ бүх талаар дэмжин ажиллаж, төслийн эхний үе шат болох малчдад зориулсан “Эдийн засаг, бизнес, менежментийн цагаан толгой” сургалтыг 21 аймагт шат дараалан зохион байгуулж байна. Тэгээд ч сүүлийн жилүүдэд төр засгаас хүний хөгжил, ялангуяа малчдын боловсрол, мэргэжлийн асуудалд анхаарал хандуулж, “Малчин бол мэргэжил юм” гэж тодорхойлон малчдад мэргэжлийн үнэмлэх олгож байгаа гэж уг төслийн санаачлагч, бизнесийн удирдлагын ухааны доктор, дэд профессор Ц.Сарантуяа ярилаа.


















