Малчдад тусламжийн өвс хүргэлээ
Цас, зудтай байгаа аймгуудын малчдад туслах зорилгоор Замын цагдаагийн газраас зохион явуулж байгаа “Малчиддаа тусалъя" нэг сарын аяны хүрээнд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын хамт олон 600 мянган төгрөгийн өвсийг хаваржилт хүндэрч буй газрын малчдад хандивлалаа.
Мэдээллийн алба

Хандивын өвсийг аймгийн Онцгой байдлын газар болон зудын байдалтай байгаа Баян-Өндөр сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга Ю.Дуламхорлоод энэ сарын 22-ны өдөр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа болон алба хаагч нарын төлөөлөл гардуулан өгч, малчдад туслахыг иргэд олон нийтэд уриалсан байна.
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар