Малчдад өвс үнэгүй тарааж эхэллээ
Улсын онцгой комиссын шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээг гаргасан.
Мэдээллийн алба

Өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад өвс үнэгүй тараах ажил эхэллээ. Улсын онцгой комиссын шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээг гаргасан. Үүнд, 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сум зудархуу байдалтай байна. Хэрвээ цас нэмж орвол Төв аймгийн 11 сум зудын байдалд шилжих эрсдэлтэй байгаа юм. Эхний ээлжинд өвөлжилт хүндэрч болзошгүй 50 суманд 6500 тонн өвсийг үнэгүй тараах ажлыг хийнэ. Мөн 2678 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох юм.
Нийслэлд нэг боодол өвсний үнэ 7-8 мянган төгрөгийн ханштай байна. Харин малчдад үнэгүй тараах 1 боодол өвсний үнэ 4-6 мянган төгрөг. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал ярина.


















