Малчдын дотор эрэгтэй малчид давамгайлж байна
Өнөөдөр улс даяар ээлжит мал тооллого эхлэж байна. Мал тооллогын 2018 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 66.5 саяд хүрч, өмнөх оныхоос 241.2 мянган толгойгоор буюу 0.4 хувиар өссөн.
Мэдээллийн алба

Өнөөдөр улс даяар ээлжит мал тооллого эхэлж байна. Мал тооллогын 2018 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 66.5 саяд хүрч, өмнөх оныхоос 241.2 мянган толгойгоор буюу 0.4 хувиар өссөн.

Малын сүргийн бүтцэд ямаан сүрэг 1990 онд 19.8 хувийг эзэлж байсан бол, өдгөө 40.8 хувийг эзэлж байна. Ээлжит тооллогоор малчин өрхүүдийн дэлгэрэнгүй судалгаа ч мөн хийгддэг.






Өнгөрсөн оны мөн үед 231 мянган "Малтай өрх", үүнд 170 мянган "Малчин өрх"-ийн нийт 620 мянган хүний аж байдлын судалгаа гарсан. Нийт хүн амын 20 хувь. Нийт малчдын 57.4 хувь нь эрэгтэй, 42.6 хувь нь эмэгтэй малчид байна. Малчдын дотор эрэгтэй малчид давамгайлж байна.15-24 насны залуу малчдын 68.4 хувь нь эрэгтэй бол 31.6 хувь нь эмэгтэй байна. 15-34 насны малчдын тоо буурч байна.2018 оны мал тооллогын дүнгээр, нийт 290 мянган малчдын 68.4 хувь нь Эрүүл мэндийн даатгал, харин Нийгмийн даатгалд малчдын 26.2 хувь хамрагджээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


















