Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчдын холбоо ТББ -тай хамтран “Мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах зөвлөгөөн хэлэлцүүлэг боллоо

Архангай аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Малчдын холбоо ТББ -тай хамтран “Мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам нэгдсэн зөвлөгөөн хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчдын холбоо ТББ -тай хамтран “Мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах зөвлөгөөн хэлэлцүүлэг боллоо
Малчдын холбоо ТББ -тай хамтран “Мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах зөвлөгөөн хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Малчдын холбоо ТББ -тай хамтран “Мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам нэгдсэн зөвлөгөөн хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байна.

-Тус зөвлөгөөнд МУ- ын Хөдөлмөрийн баатар , Гавьяат аварга, малчид болон сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, ахмад болон дунд залуу малчдын төлөөлөл оролцож байна.

-Зөвлөгөөнд урилгаар Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат МУ-ын гавьяат малчин Д.Гомбо-очир “Нүүдлийн мал аж ахуйн уламжлал ба орчин цагийн чиг хандлага”, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор О.Уламбаяр “Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам”, аймгийн ХХААГ-ын ахлах мэргэжилтэн Б.Доржсүрэн “Уур амьсгалын өөрчлөлт ба бэлчээрийн доройтол түүний хариу арга хэмжээ авах” тухай сэдвээр тус тус илтгэл тавилаа.

-Мөн аймгийн Прокурорын газар,Цагдаагийн газраас ихээр үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчил мал хулгайлах гэмт хэргийн талаар мэдээл хийлээ.

-Тус зөвлөгөөний хүрээнд “Мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулахад тулгамдсан асуудал “ сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргах түвшинд хүргүүлэх юм.

Хуваалцах