Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчдын хүүхдүүдийн бага боловсролыг дэмжинэ

Японы “Хүүхдийг ивээх сан”-гаас Дэлхийн банкаар дамжуулан санхүүждэг “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төсөл Архангай аймагт хэрэгжиж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчдын хүүхдүүдийн бага боловсролыг дэмжинэ
Малчдын хүүхдүүдийн бага боловсролыг дэмжинэ. Зураг: МҮОНРТ

Японы “Хүүхдийг ивээх сан”-гаас Дэлхийн банкаар дамжуулан санхүүждэг “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төсөл Архангай аймагт хэрэгжиж байна.

Энэ төсөл нь 2012-2016 онд хэрэгжиж дууссан ч дахин нэг жилээр сунгагдаж ирэх зургадугаар сарын 21 хүртэл үргэлжлэхээр болжээ. Иймд тус төслийн хэрэгжилттэй танилцахаар “Дэлхийн банк”-ны Монгол дахь суурин төлөөлөгч Жемс Андерсон Архангайд очсон юм.

Энэхүү төсөл нь Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийн 30 сумын 25 мянган хүүхдэд хүрч, бага боловсролыг олгосон билээ.

Архангай аймагт СӨБ-д хамрагдалт 83 хувьтай байдаг. Төслийн хүрээнд Архангай аймгийн хэмжээнд СӨБ-д хамрагдаагүй 1300 орчим хүүхэд, 2500-аад эцэг эх, 200 гаруй багш уг төслийн үр шимийг хүртсэн байна.

Жемс Андерсон Архангай аймгийн Засаг даргын орлогч Болормаатай уулзахдаа “Төсөлд хамрагдсан хүүхдийн тоо болон чанарыг хамрагдаагүй хүүхдүүдтэй харьцуулахад маш өндөр ахицтай гарсан” гэв.

Цаашид хүүхдийг СӨБ-д хамруулах энэхүү төслийн аргазүйг орон нутагт хэрхэн нутагшуулж болох талаар Японы “Хүүхдийг ивээх сан”-гийн Архангай дахь салбараас Архангай аймгийн бүх сумын Засаг дарга нарын үр дүнгийн гэрээнд оруулж, аймгийн Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт оруулах. Цаашлаад багийн засаг дарга, бүх сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын гэрээнд оруулж ажиллаж байна. Мөн бодлогын хэмжээнд ч дэмжиж буй гэнэ.

Хуваалцах