Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчдын лавлах "109” ажиллаж эхэллээ

Малын хулгай, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн “Малчны лавлах 109” тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчдын лавлах "109” ажиллаж эхэллээ
Малчдын лавлах "109” ажиллаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Малын хулгай, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор яаралтай түргэн тусламжийн Малчны лавлах "109" тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ. Тус лавлах нь бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүй бөгөөд 24 цагийн турш ажиллах юм.

Түүнчлэн малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулна. Мөн хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаарын мэдээ, гамшгаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авах болон бусад хэрэгцээт мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө хүргэж байх юм.

Хуваалцах