Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Малчдын орон сууц хөтөлбөр”-ийг боловсруулж эхэллээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас малчин өрхийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр “Малчдын орон сууц хөтөлбөр”-ийг боловсруулж эхэллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Малчдын орон сууц хөтөлбөр”-ийг боловсруулж эхэллээ
“Малчдын орон сууц хөтөлбөр”-ийг боловсруулж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас малчин өрхийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр “Малчдын орон сууц хөтөлбөр”-ийг боловсруулж эхэллээ.

Монгол Улсад 146 мянган өрх мал аж ахуй эрхэлж байгаа гэсэн статистик байдаг. ҮХААЯ-ны судалгаагаар нийт малчин өрхийн 61 хувийг 200-1000 малтай өрх бүрдүүлж байгаа гэсэн тооцоо гарчээ.

200 тоо толгой малтай өрх жилд дунджаар 4.8 сая төгрөгийн орлоготой бол мянган малтай айл жилдээ 51.6 сая хүртэлх төгрөгийн ашиг хүртдэг байна.

Тэднийг үл хөдлөх хөрөнгөтэй болгоход орлого нь хангалттай гэж үзэж байгаа учир энэхүү хөтөлбөрийг боловсруулжээ.

Хуваалцах