Малчдын тэтгэврийн насыг наашлуулахгүй
Энэ асуудлыг шинэчлэлийн засгийн газраас төдийлөн сайшаахгүй байгаа бөгөөд малчдад тэтгэврийн насаа наашлуулах нь төдийлэн ашигтай бус бөгөөд харин үүний оронд ажилласан нэг жилийг нь 1.5 жилээр, 10 жилийг нь 15 жил гэх мэтээр тооцож тэтгэвэр тогтоох нь илүү үр дүнтэй байна гэж үзэж байгаа ажээ.
Мэдээллийн алба

УИХ дахь МАН-ын бүлгээс малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж эрэгтэй малчдыг 55 насандаа, эмэгтэй малчдыг 50 насандаа тэтгэвэрт гардаг байх талаар хуулийн төсөл боловсруулсан талаар мэдээлж байсан. Энэ асуудлыг Шинэчлэлийн засгийн газраас төдийлөн сайшаахгүй байгаа бөгөөд малчдад тэтгэврийн насаа наашлуулах нь ашигтай бус харин үүний оронд ажилласан нэг жилийг нь 1.5 жилээр, 10 жилийг нь 15 жил гэх мэтээр тооцож тэтгэвэр тогтоох нь илүү үр дүнтэй байна гэж үзэж байгаа ажээ.


















