Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд...
13-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх тул болзошгүй гал түймэрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

13-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх тул болзошгүй гал түймэрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2014 оны 4 дүгээр сарын 12-ноос 2014 оны 4 дүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн зүгийн нутгийн хойд, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 12, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр, 13-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 13, 15-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


















