Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд
Маргааш нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна. 15-нд баруун болон төвийн нутгаар, 16,17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн баруун хагаст ахиухан хур тунадас, нойтон цас орно.
Мэдээллийн алба

Маргааш нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна. 15-нд баруун болон төвийн нутгаар, 16,17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн баруун хагаст ахиухан хур тунадас, нойтон цас орно. Салхи 15-нд зарим газраар секундэд 12-14 метр, 16,17-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 16-наас ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.


















