Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Сэрэмжлүүлэг

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч өдөртөө шороон шуурга, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш төвийн нутгаар их цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Сэрэмжлүүлэг
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Сэрэмжлүүлэг. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч өдөртөө шороон шуурга, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш төвийн нутгаар их цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2014 оны 4 дүгээр сарын 24-нөөс 2014 оны 4 дүгээр сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг болон төвийн нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи секундэд 18-20 метр, 24-нд говийн бүсийн нутгаар секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд бүх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна. 26-наас өдөртөө дулаарна.

Хуваалцах