Малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна
Маргааш буюу наймдугаар сарын 30-нд Сэлэнгэ мөрний адагаар усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдлэ. Бэлтэс, Бүгсий, Үүр, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон, Онон, Хэрлэн, Идэр, Байдраг, Таац, Онги, Буянт, Чигж, Баруунтуруун, Тэс зэрэг голууд үерийн түвшинг 5-80 см, Улз, Халх болон Сэлэнгэ мөрөн / Хялгант тосгон Зүүнбүрэн, Сүхбаатар / Орхон голын дундуур үерийн аюултай түвшинг 5-70 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу наймдугаар сарын 30-нд Сэлэнгэ мөрний адагаар усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс


















