Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчид хадлангийнхаа тал хувийг бэлтгээд байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94 мянган тонн давс, хужир бэлтгэхээр төлөвлөсөн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчид хадлангийнхаа тал хувийг бэлтгээд байна
Малчид хадлангийнхаа тал хувийг бэлтгээд байна. Зураг: МҮОНРТ

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94 мянган тонн давс, хужир бэлтгэхээр төлөвлөсөн. Харин өнөөдрийн байдлаар малчид 590 гаруй мянган тонн хадлан, 9.9 мянган тонн гар тэжээл, 6 мянган тонн ногоон тэжээл бэлтгээд байна.

Өмнөх 7 хоногоос өвс, хадлан 223,6 мянган тонноор нэмэгдэж 50 хувьтай, гар тэжээл 3 мянган тонноор нэмэгдэж, 22.5 хувьтай байгаа юм. Харин аймаг, сумын аюулгүйн нөөцөд 9.8 мянган тонн өвс бэлтгэхээр төлөвлөснөөс 33 хувийг, 1.2 мянган тонн тэжээл буюу 10 хувийг тус тус бэлтгээд байна.

Зуншлага тааруу байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай аймгууд Засгийн газрын тогтоолоор зөвшөөрөгдсөн 635 мянган га талбайгаас хадлан авахаар Дорнод аймагт 60, Сүхбаатар аймагт 50 гаруй, Хэнтий аймагт 20 гаруй хадлангийн салаа гэрээний дагуу ажиллуулж байгаа ажээ.

Хуваалцах