Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчид мэргэжлийн үнэмлэхтэй болсон гэнэ үү

Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй гэсэн малчдын үг байдаг. Харин одоо цагт малчид мэргэжлийн үнэмлэхтэй болж үнэмлэхтэй нэг нь мал маллах эрх авах бололтой.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчид мэргэжлийн үнэмлэхтэй болсон гэнэ үү
Малчид мэргэжлийн үнэмлэхтэй болсон гэнэ үү. Зураг: МҮОНРТ

Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй гэсэн малчдын үг байдаг. Харин одоо цагт малчид мэргэжлийн үнэмлэхтэй болж үнэмлэхтэй нэг нь мал маллах эрх авах бололтой. Монголчууд бид эрт үеэс л нүүдэллэн амьдарч мал маллахаа хэнээр ч заалгахгүй, хэн нэгнээс үнэмлэх ч авахгүйгээр амьдарч сурсан улс. Гэтэл ҮХАА-н сайд Х.Баттулга малчдад мэргэжлийн үнэмлэх тараах ажилд 2 тэрбумыг зарцуулжээ. Цаас нугалан хавтаслахад 2 тэрбум битгий хэл 100 саяыг ч зарцуулахгүй нь ойлгомжтой байхад 2 тэрбумыг зарцууллаа гээд сууж байх юм. Тэгвэл мэргэжлийн үнэмлэхтэй малчны мах илүү үнэтэй байх болж байх шиг. Махны үнээ яаж буулгах уу гэж байгаа бид малчны үнэмлэхээр ч яах юм билээ.Үүний оронд малчдын нийгмийн даатгалд бага ч гэсэн тус нэмэр болсон бол үр дүнтэй ажил байх байлаа.

Хуваалцах