Малчид тамгаа дарснаар урамшуулалд хамрагдана
Малчин, мал бүхий этгээд нь хоршооны гишүүн байх, арьс ширийг томилогдсон бие төлөөлөгчдөд тушааж, малчны тамгаа дарснаар урамшуулалд хамрагдах боломж бүрдэнэ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хэрэгжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсээс Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран “Арьс ширний түүхий эд бэлтгэл-2014” сургалтыг арьс ширний бие төлөөлөгчдөд болон дүүргийн ХАА хариуцсан мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.
Томилогдсон бие төлөөлөгч нь тухайн дүүргийнхээ арьс шир бэлтгэн нийлүүлэгч болохоос гадна малчдаас арьс ширийг худалдан авалт бүрдээ падааны бичилт хийх, худалдан авсан арьс ширийг МАШҮХ-оос зарласан үндэсний үйлдвэрүүдэд тушаах зэрэг шаардагдах арга зүйн зөвлөгөөг өглөө.
Сургалтын үеэр дүүрэгт бие төлөөлөгчөөр томилогдон ажиллах төлөөлөгчид МАШҮХ-той гэрээ байгуулж, бие төлөөлөгчийн үнэмлэхээ гардан авлаа. Мөн тамга болон урамшуулалд хамрагдахад шаардлагатай бичилт хийдэг падааны захиалга авч мэдээлэл өглөө.
Малчин, мал бүхий этгээд нь хоршооны гишүүн байх, арьс ширийг томилогдсон бие төлөөлөгчдөд тушааж, малчны тамгаа дарснаар урамшуулалд хамрагдах боломж бүрдэнэ.


















