Малчид цаг агаарын мэдээг мессежээр хүлээн авдаг болжээ
Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай сумын малчид гар утасны мессежээр цаг агаарын байдлын мэдээг авдаг байсан бол одоо Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан сумын малчид ашиглах боломжтой болсон байна.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай сумын малчид гар утасны мессежээр цаг агаарын байдлын мэдээг авдаг байсан бол одоо Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан сумын малчид ашиглах боломжтой болсон байна. Тус аймгийн малчид уг үйлчилгээг хэрэглэж заншаад сар гаруй хугацаа өнгөрч байна.
Малчид өөрийн аж төрж буй сум, багийн бүсчлэлийн кодыг 98018000 дугаарт мессежээр илгээх бөгөөд ингэхдээ 1-3 хоногийн цаг агаарын мэдээ авах бол 1, 4-6 хоногийн мэдээ авах бол 2-ын тоог тус тус бичих юм. Үүний хариуд тухайн багийн нутагт цаг агаар ямар байх талаар хариу мэдээлэл ирнэ. Харин бэлчээрийн ургамлын гарцын талаар мэдээлэл авах бол 3-ын тоог мессежээр илгээдэг аж. Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийг "Мерси Кор” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа ба төслийн хүрээнд 350 гаруй малчин мессеж илгээж, цаг агаарын мэдээлэл хүлээн авчээ.


















