Малчид тулгамдаж буй асуудлаа хөндлөө
Төв аймгийн Лүн сумын малчдын төлөөлөл, малчдад тулгамдаж буй асуудлыг хөндөж хэвлэлийн хурал хийлээ.
Мэдээллийн алба

Төв аймгийн Лүн сумын малчдын төлөөлөл, малчдад тулгамдаж буй асуудлыг хөндөж хэвлэлийн хурал хийлээ.
Өнөө цагт мал маллах хүн цөөн болж, ихэнх залуус төв суурин газар амьдрах болсон учир малчид санаа зовж байна. Мөн тэдэнд “Малчдын ордон” барих санал байгаа бөгөөд малчид ард иргэдийг дэмжихийг уриалсан юм.
Учир нь малчид гэхээр эрдэм, боловсролгүй, соёлоос хоцрогдсон хүмүүс гэж нийгэм ойлгодог тул энэ ойлголтыг халах, алдар цуутай үе, үеийн малчдын нэрийг сэргээх гээд олон ажлыг ордон барьснаар хийж болох юм гэж үзэж байна.


















