Малчид өвлийн бэлтгэлээ хангаж байна
Харин аймаг, сумын аюулгүйн нөөц 29.6 мянган тн өвс, 13.8 мянган тн тэжээл бэлтгэхээс 10.5 мянган тн өвс, 1020.0 тн тэжээл бэлтгэж, дунджаар 25.2 хувьтай байгаа ажээ.
Мэдээллийн алба

Өвлийн улирал наашилж буй энэ үед хөдөө орон нутгийнхан өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр энэ сарын гуравны байдлаар малчид 901.9 мянган тн өвс, 2154.9 тн ногоон тэжээл, 5800.0 тн үйлдвэрийн тэжээл, 30.2 мянган тн гар тэжээл, 2.9 мянган тн дарш, 19.4 мянган тн хужир, шүү бэлтгэсэн бөгөөд төлөвлөгөө 66.8 хувьтай байна.
Харин аймаг, сумын аюулгүйн нөөц 29.6 мянган тн өвс, 13.8 мянган тн тэжээл бэлтгэхээс 10.5 мянган тн өвс, 1020.0 тн тэжээл бэлтгэж, дунджаар 25.2 хувьтай байгаа ажээ.


















