Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна уу

Хүний эрхийн үндэсний комиссоос “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд хүчирхийллээс ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд гэсэн гурван чиглэлээр судалгаа хийсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна уу
Малчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна уу. Зураг: МҮОНРТ

Малчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна уу. Энэ асуултын хариултыг хайсан хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан юм. Хүний эрхийн үндэсний комиссоос “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд хүчирхийллээс ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд гэсэн гурван чиглэлээр судалгаа хийсэн байна.

Энэ судалгааг өнгөрсөн жил НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчдийн газар, Хүний эрхийн үндэсний комисс хамтран явуулжээ. Судалгаанаас үзэхэд, малчин эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигддөг нь илэрсэн төдийгүй хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдаг нь тогтоогджээ.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн яриаг одоо сонсгоё.

Мөн тэрбээр тус судалгаанаас гарсан дүгнэлтийг багцалж ирэх онд УИХ-д өргөн барина гэж хэлсэн юм.

Хуваалцах