Малчин түмэндээ сэтгэлийн бэлэг өглөө
Булган аймгийн Засаг даргын “Малчин түмэндээ туслах уриалга”-д Булган сумын Чин ван Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн-Өргөө” цогцолбор сургуулийн хамт олон нэгдэж хандивын ажлыг өрнүүлжээ.
Мэдээллийн алба

Булган аймгийн Засаг даргын “Малчин түмэндээ туслах уриалга”-д Булган сумын Чин ван Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн-Өргөө” цогцолбор сургуулийн хамт олон нэгдэж хандивын ажлыг өрнүүлжээ.
Хандивын хүрээнд ахуйн хэрэглээний болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 398 ширхэг, хүнсний бараа бүтээгдэхүүн 188 ширхэг, малын тэжээл 40 шуудай буюу 1 тн, анхны тусламжийн эм тариа, нэмнээ элгэвч 100 ширхэг болон дулаан хувцас, цамц хөнжил гэх мэт олон төрлийн бараа бүтээгдэхүүн буюу мөнгөн дүнгээр 1440000 төгрөгтэй дүйцэх хандив цугларчээ.
Тус сургуулийн хамт олон халуун дулаан сэтгэлийнхээ хандивыг аймгийн Онцгой комиссын дарга З.Батзоригт гардуулан өгчээ.


















