Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчин түмний мэнд

“Таван бүлээн зүс, таван уяхан эрдэнэ Тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ...” гэсэн чихнээ яруу, сэтгэлд дулаахан дуу араажваар явж эхлэх цаг ирлээ. Нээрээ мал төллөх, шинэ төлөө хүлээн авах цаг айл буучихаж. Сар шинийн баярыг тохиолдуулан МҮОНТ- ийн Уран бүтээлийн I нэгдлээс “Малчин түмний мэнд” ц

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчин түмний мэнд
Малчин түмний мэнд. Зураг: МҮОНРТ

“Таван бүлээн зүс, таван уяхан эрдэнэ
Тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ...” гэсэн чихнээ яруу, сэтгэлд дулаахан дуу араажваар явж эхлэх цаг ирлээ. Нээрээ мал төллөх, шинэ төлөө хүлээн авах цаг айл буучихаж.

Сар шинийн баярыг тохиолдуулан МҮОНТ- ийн Уран бүтээлийн I нэгдлээс “Малчин түмний мэнд” цэнгүүнийг анх удаа зохион байгуулж байна. Цэнгүүнд эх орныхоо өнцөг булан бүрт мал сүргээ маллаж яваа, улс үндэстнээ хооллож, хувцаслах их үүргийг хүлээсэн малчдын төлөөлөл оролцох юм.

“Тусгай салаа” киноны Дэндэвийн дууны үг, аяыг бичсэн Төв аймгийн Цээл сумын малчин, уран сайханч Л.Отгонцэнд, “Мандухай цэцэн хатан”, “Ану хатан”, “Зүрхэнд шивнэсэн үг” кинонд гол ба туслах дүрийг бүтээсэн Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Эх онги” мал эмнэлгийн эмч, жүжигчин Д.Төмөртогтох, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Ардын авъяастан 70 настай С.Дулам нар ирж ая дуугаа өргөх юм.

Жил бүр урамжлал болгон явуулах энэ цэнгүүний зохиолыг сэтгүүлч П.Алтанцэцэг, Н.Чулуунцэцэг нар бичиж, ерөнхий найруулагчаар ахмад найруулагч Р.Аля, залуу найруулагч О.Эрдэнэчулуун нар ажиллах юм байна.

Хуваалцах