Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малчин, туслах малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулна

Мөн малчин-туслах малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулах, малчдад мэдлэг түгээх телевизийн тогтмол нэвтрүүлэгтэй болох зэрэг заалт оржээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчин, туслах малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулна
Малчин, туслах малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулна. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайдын ивээл дор “Монгол малчин” мэдээллийн агентлаг зохион байгуулж байгаа “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөлгөөнөөс уриалга гаргаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардууллаа.

Уриалгад, малын чанар, үүлдэр угсааг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, малын хулгайтай тэмцэх хуулийг чангатгах, малын эмнэлэг, үржлийн үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой анхаарах, малчдад зориулсан эрүүл мэндийн явуулын үйлчилгээг бий болгох, сурагчдын сурах орчин, дотуур байрны нөхцөлийг сайжруулах, малчид нийгмийн даатгалын шимтгэлийг жилд 1-2 удаа төлдөг болгох, малчны хоршоог дэмжих зэрэг асуудлыг тусгажээ.

Хуваалцах