Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Малчны хотонд нялх төлийн дуу цангинаж эхэллээ

Орон нутгуудаас мал төллөлт, төл бойжилтын мэдээ ирж эхэллээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 555.8 мянган эх мал төллөж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малчны хотонд нялх төлийн дуу цангинаж эхэллээ
Малчны хотонд нялх төлийн дуу цангинаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Орон нутгуудаас мал төллөлт, төл бойжилтын мэдээ ирж эхэллээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 555.8 мянган эх мал төллөж, 546.3 төл буюу 1369 ботго, 1821 унага, 12.2 мянган тугал, 245.7 мянган хурга, 285.3 мянган ишиг хүлээн аваад байна. Төл бойжилт 98.8 хувьтай. Харин Ховд аймгийн төллөвөл зохих эх малын 22.5 хувь төллөн тэргүүлж байна гэж ХХААЯ-наас мэдээллээ.

Хуваалцах