Малчны хотонд “зочилсон” бамбаруушийг хоолложээ
Иргэд дээрх бамбаруушийг тахианы байрандаа хашиж, мах сүүгээр хооллосон бөгөөд сумын удирдлага болон Дорнод аймгийн Байгаль орчны болон Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 16-нд Дорнод аймгийн Дашбалбар сумын төвөөс баруун тийш 30 км зайтай Жараахай хэмээх газарт намаржиж буй малчны хотонд хүрэн баавгайн бамбарууш үзэгджээ. Тус сумын нутагт ой мод багатай учир хүрэн баавгай байдаггүй аж. Тиймээс дээрх бамбарууш ОХУ-ын газар нутгаас орж ирсэн байж магадгүй юм.
Иргэд дээрх бамбаруушийг тахианы байрандаа хашиж, мах сүүгээр хооллосон бөгөөд сумын удирдлага болон Дорнод аймгийн Байгаль орчны болон Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.


















