Малчны лавлах утасны ачаар 4700 малыг эзэнд нь олж өгчээ
Ирсэн хүсэлтүүдийг багцлан, хэмжээ, газар нутгаас хамаарч бүртгэгдсэн утасны дугааруудаар дамжуулан 10 дугаар сард бараа солилцооны ажлыг зохион байгуулах юм байна.
Мэдээллийн алба

ХХААХҮЯ-ны дэргэд ажиллаж буй “Малчин лавлах-109” тусгай дугаарын талаар бид өмнө нь уншигчдадаа танилцуулж байсан.
109 тусгай дугаар алдсан, олсон малын мэдээллийг авч, иргэдэд хүргэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар алдсан 7000 гаруй малын зар авч, 4700 малыг эзэнд нь олж өгчээ. Түүнчлэн уг тусгай дугаарт малын гоц халдварт өвчин, цаг агаарын мэдээ, мэдээллийг шуурхай солилцохоос гадна бүх гар утасны операторуудаас үнэгүй дуудлага хүлээн авдаг юм байна.
Харин өнөөдрөөс эхлэн “Малчин лавлах-109”-д малчдаас борлуулах мал, мах, түүхий эд, арьс шир, цагаан идээг гурил, будаа, гэр бараагаар солилцох иргэн, аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрүүдийн хүсэлтийг хүлээн авч эхэлжээ.
Ирсэн хүсэлтүүдийг багцлан, хэмжээ, газар нутгаас хамаарч бүртгэгдсэн утасны дугааруудаар дамжуулан 10 дугаар сард бараа солилцооны ажлыг зохион байгуулах аж.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















