Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Малд яваад төөрсөн хүүхдийг эсэн мэнд оллоо

Төв аймгийн Заамар сумын Төмстэй багийн "Өвөр наймган" гэдэг газарт 10 настай охин малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малд яваад төөрсөн хүүхдийг эсэн мэнд оллоо
Малд яваад төөрсөн хүүхдийг эсэн мэнд оллоо. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Заамар сумын Төмстэй багийн "Өвөр наймган" гэдэг газарт 10 настай охин малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагаар орон нутгийн иргэд, цагдаагийн байгууллагатай хамтран Эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тухайн иргэнийг алга болсон газраас 5 км зайд модонд төөрсөн, гар хөл нь хайрагдаж, хавирга нь хугарсан байдалтай байсныг эсэн мэнд олж эмнэлгийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өглөө.

ИРГЭН ТА:

- Бага насны хүүхдийг гэрээсээ хол малын бэлчээрт явуулахгүй байх;

- Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;

- Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед малаа ойрхон бэлчээрлүүлэх;

- Бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх;

- Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж дулаан хувцаслах, бэлэн байдлаа сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Хуваалцах