Малд зориулсан эмийг иргэд уух болжээ
Малын өвчин анагаах зорилгоор үйлдвэрлэсэн АСД-3Ф, АСД-2Ф гэх эмүүдийг иргэд “Ходоод гэдэс, шархны бүх төрлийн өвчинд сайн байна” гэж ууж байгаа талаар өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
Мэдээллийн алба

Малын өвчин анагаах зорилгоор үйлдвэрлэсэн АСД-3Ф, АСД-2Ф гэх эмүүдийг иргэд “Ходоод гэдэс, шархны бүх төрлийн өвчинд сайн байна” гэж ууж байгаа талаар өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Энэхүү эмийг хүн ууж болохгүй бөгөөд хэрэглэснээс хойш тодорхой хугацааны дараа хүний биед сөргөөр нөлөөлдөг байна.
АСД-3Ф, АСД-2Ф эмүүдийг малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторит шинжилгээнд хамруулан “Монгол Улсын малын эмийн бүртгэл”-д бүртгэсэн бөгөөд мал эмнэлгийн практикт хэрэглэдэг аж.


















