Мали улс босогчдыг зогсоож дийлэхгүйд хүрчээ
Мали улсын Засгийн газар НҮБ-аас лалын зэвсэгт босогчид нь улам хүчирхэгжиж, хүн хүч хүрэлцэхгүй болсон тул нэн яаралтай цэргийн тусламж үзүүлэхийг хүссэн байна.
Мэдээллийн алба

Мали улсын Засгийн газар НҮБ-аас лалын зэвсэгт босогчид нь улам хүчирхэгжиж, хүн хүч хүрэлцэхгүй болсон тул нэн яаралтай цэргийн тусламж үзүүлэхийг хүссэн байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Абдулае Диопын мэдэгдэж буйгаар Францын цэрэг тус улсыг орхисноос хойш Малийн зэвсэгт хүчний цэрэг тэдний үлдээсэн хоосон орон зайг нөхөж чадахгүй байгаа аж.
Франц болон Африк цэргүүд өнгөрсөн оны нэгдүгээр сард Мали улсын өмнөд нутагт давамгайлаад байсан Аль-Каидагийн жигүүр Бамако бүлэглэлд цохилт өгч нэг хэсэгтээ амар тайван байдлыг тогтоосон юм. Харамсалтай нь Францын цэргүүд буцсанаас хойш умард нутаг дахь босогчид хүчирхэгжиж, хяналтаас гараад байгаа гэнэ.


















