Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мали улсыг Эболагаас ангижирсан гэв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Мали улсыг эбола вирусын халдвараас бүрэн ангижирсан гэж мэдэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мали улсыг Эболагаас ангижирсан гэв
Мали улсыг Эболагаас ангижирсан гэв. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Мали улсыг эбола вирусын халдвараас бүрэн ангижирсан гэж мэдэгджээ. Халдварын шинэ тохиолдол сүүлийн 42 хоногт гараагүй бол тухайн газрыг энэ өвчнөөс бүрэн ангижирсан гэж үздэг байна. Тус улсын хувьд эболагийн халдвараар өвчилсөн хүн өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр эмнэлгээс гарсан аж. Гвинейгээс эргэж ирсэн хоёр настай охин Малид Эбола вирусын халдварыг анх тархаасан билээ.

Дашрамд дурдахад, Сьерра-Леоне, Гвиней улсуудад халдварын тархалт өнгөрсөн наймдугаар сараас хойш хамгийн доод түвшинд хүрч буурчээ. Мөн Либери улсад өнгөрсөн амралтын өдрөөр халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй нь Эболагаас бүр мөсөн ангижрах найдвар төрүүлж байгаа гэнэ.

Хуваалцах