Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мали улсын төв хэсэгт халдлага үйлджээ

Мали улсад хэт даврагсад цэргийн хоёр хуаран руу довтолж, армийн 25 алба хаагч амиа алдаад байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мали улсын төв хэсэгт халдлага үйлджээ
Мали улсын төв хэсэгт халдлага үйлджээ. Зураг: МҮОНРТ

Мали улсад хэт даврагсад цэргийн хоёр хуаран руу довтолж, армийн 25 алба хаагч амиа алдаад байна. Түүнчлэн 60 хүн ор сураггүй алга болсон гэж Баруун Африкийн энэ улсын Засгийн газраас мэдээллээ.

“Франс Пресс” агентлагт дурдсанаар Мали улсын арми алан хядах ажиллагаатай тэмцэх үйл ажиллагааныхаа явцад эдгээр хуаранг хяналтандаа аваад байсан гэнэ.

Энэ үеэрээ “Аль-Кайда” алан хядах байгууллагатай холбоотой 15 дайчныг устгажээ. Харин хэт даврагчид Мали улсын төв хэсэгт халдлага үйлдсэн байна. Урьдчилсан мэдээллээс үзэхэд8 энэхүү халдлагыг “Ансар уль-Ислам” алан хядах бүлэглэл үйлдсэн байх магадлал өндөр байна. Тэднийг хүнд зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй гэж олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байна.

Хуваалцах