Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малжуулах төсөл үр дүнтэй хэрэгжиж байна

Мал маллах хүсэл эрмэлзэлтэй залуусыг малжуулах, Монголын уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх зорилго бүхий "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр" 2013 оноос үр дүнтэй хэрэгжиж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малжуулах төсөл үр дүнтэй хэрэгжиж байна
Малжуулах төсөл үр дүнтэй хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Мал маллах хүсэл эрмэлзэлтэй залуусыг малжуулах, Монголын уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх зорилго бүхий "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр" 2013 оноос үр дүнтэй хэрэгжиж байна.

Өмнөговь аймгийн 15 сумын 240 орчим мал маллах хүсэлтэй иргэн уг хөтөлбарт хамрагдаж малжсан байна. 15-39 насныхан хамрагддаг байсан бол энэ жил нас, зээл эргэн төлөлтийн хугацаанд өөрчлөлт оржээ.

Тухайлбал, 15-45 насны иргэд хамрагдах ба 3 жилийн хугацаанд зээлийг эргэн төлнө. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа нэмэгдсэн байна. Ямар ч хүүгүй зээл олгодог нь мал маллах хүсэлтэй иргэдийг малжуулахад үр дүн өгдөг байна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Хуваалцах