Мальта улс Европын холбооны зөвлөлийг тэргүүлнэ
Мальта улс ирэх 6 сарын туршид Европын Холбооны зөвлөлийг тэргүүлэхээр боллоо. Энэ үйл явдлыг тохиолдуулсан ёслолын ажиллагаа тус улсын нийслэл хотод өчигдөр боллоо.
Мэдээллийн алба

Мальта улс ирэх 6 сарын туршид Европын Холбооны зөвлөлийг тэргүүлэхээр боллоо. Энэ үйл явдлыг тохиолдуулсан ёслолын ажиллагаа тус улсын нийслэл хотод өчигдөр боллоо. Мальта улсын хувьд энэ хугацаанд Их Британийн Европын Холбооноос гарах асуудлаарх яриа хэлэлцээг эрхлэн явуулах болж байна.
Мальта бол Их Британийн уламжлалт холбоотон улс. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд Жозеф Мускат Европын Холбооны гишүүн 27 орныхоо эв нэгдлийг хангахын тулд Их Британийн толгойг илэхгүй хэмээн онцолж, Лондонтой шударга хэлэлцээ хийхээ мэдэгдсэн.
Еврокомиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер Валетта хотноо Мальтын Ерөнхий сайдтай хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Европын зөвлөлийг тус улс тэргүүлэх хугацаанд цагаачлалын хямралыг даван туулах нь онцгой чухал гэдгийг тэмдэглэн хэлсэн аж. Тэрээр нэгдсэн хилийг хамгаалахын хамтаар Европ руу иргэд нь дүрвэн зугтдаг орнуудад тусламж дэмжлэг үзүүлж ажиллахыг уриалсан юм.


















