Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малыг амьдаар экспортлох нь зөв үү

Хүнс хөдөө аж ахуйн яам энэ жил нийт 20 орчим сая малын мах гадаад болон дотоод зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ мөн амьд мал экспортлох талаар ч судалж буйгаа мэдээлсэн юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малыг амьдаар экспортлох нь зөв үү
Малыг амьдаар экспортлох нь зөв үү. Зураг: МҮОНРТ

Хүнс хөдөө аж ахуйн яам энэ жил нийт 20 орчим сая малын мах гадаад болон дотоод зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ мөн амьд мал экспортлох талаар ч судалж буйгаа мэдээлсэн юм. Учир нь БНХАУ-аас амьд мал авах сонирхлоо илэрхийлсэн байна. Малыг амьдаар нь гаргавал нөгөө талдаа үндэсний мах боловсруулах үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлж магадгүй. Засгийн газраас амьд мал гаргахаар шийдвэрлэхдээ махны компаниудаар дамжуулж, нэгдсэн байдлаар үнэ ханшаа тохирох хэрэгтэй гэж Монголын махны холбооныхон үзэж байна. Энэ талаар Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат ярилаа.

Манай улс энэ оны хагас жилийн байдлаар 66 сая мал зусаж байгаа гэсэн тоог салбарын яамнаас гаргасан. Зундаа ихэнх нутгаар гандуу байсан учраас өвөлжилт хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Тиймээс өвөлжих малын тоог цөөлөх хэрэгтэй гэж үзжээ.

Хуваалцах