Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх үндэсний системийг шинэчлэх” төслийн УХ-ны хурал боллоо

“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх үндэсний системийг шинэчлэх” төслийн Удирдах хорооны хурал өнөөдөр боллоо. Хуралд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа тэргүүтэй төлөөлөгчид оролцов. ​

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх үндэсний системийг шинэчлэх” төслийн УХ-ны хурал боллоо
“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх үндэсний системийг шинэчлэх” төслийн УХ-ны хурал боллоо. Зураг: МҮОНРТ

“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх үндэсний системийг шинэчлэх” төслийн Удирдах хорооны хурал өнөөдөр боллоо. Хуралд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Хурлаар “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх үндэсний системийг шинэчлэх” 2019 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэн, 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан юм. Малыг ялган тэмдэглэх, дугаарлах системийг шинэчлэх, Мэдээллийн системийг бий болгон хөгжүүлэх, Тоног төхөөрөмж, програм хангамжийн нийлүүлэлтийг гүйцэтгэх, Малчин мэргэжилтнүүдийг сургах, Туршилтын ялган тэмдэглэх, бүртгэх системийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх юм. Төслийг Өвөрхангай аймгийн Баянгол, Гучин-ус, Уянга, Бат-Өлзий сумын 190 мянга гаруй толгой малыг бүртгэлжүүлэн, ээмэгжүүлэх ажлыг зохион байгуулах юм.Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах