Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын эмийн жор бичих журам батална

Дур мэдэн тариа, тарилга хийсэн малын махыг хүнсэндээ хэрэглэх нь хорт хавдар үүсгэх гол шалтгаан болж байна. Тиймээс Мал эмнэлгийн ерөнхий газраас малын эмийн жор бичих журам батална.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын эмийн жор бичих журам батална
Малын эмийн жор бичих журам батална. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад 4000 гаруй малын эмч байдаг ч малчид дур мэдэн малаа эмчилдэг нь хүнсний аюулгүй байдалд хамгийн ихээр нөлөөлж байна. Эм, тариаг буруу хэрэглэх нь малыг эмэнд дасалтай болгож, мах, сүүнд нь антибиотик ихээр үлдэх шалтгаан болдог. Малд тарьсан тариа хийсэн тун, төрөл, ямар аргаар хэрэглэснээсээ шалтгаалж малын биед 7-30 хоногт шингэдэг байна. Түүнчлэн тариа бүр судсаар болон булчинд, арьс, махны засвар гэх мэт тусгай заалттай байдаг. Харин малчид судсаар хийх тариаг булчинд хийснээр тариа малын биед шингэхгүй байхаас гадна буглаа, хавдар, үүсгэх аюултай. Энэ мэтчилэн эм, тарианы буруу хэрэглээ хүнсний аюулгүй байдалд нөлөөлдөг учраас малын эмийг жороор олгодог болно. Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга н.Тунгалаг ингэж ярилаа.

Mongolian National Radio · Малын эмийн жор бичих журам батална

Тариад удаагүй малын мах, сүүг хүнсэнд хэрэглэвэл эмэгтэйчүүд савны үрэвсэлтэй болохоос гадна гаж хөгжилтэй ураг гарах өндөр магадлалтай байна. Түүнчлэн малын эмийн буруу хэрэглээ нь хорт хавдрын шалтгаан болдог. Тиймээс Мал эмнэлгийн ерөнхий газраас малын эмийг эмчийн жороор олгох ажлыг энэ онд багтаан хэрэгжүүлэх зорилт тавьжээ.

Хуваалцах