Малын эмийн сангуудад шалгалт хийжээ
Түүнчлэн зөрчлийн 46 хувийг газар дээр нь арилгуулж ажиллажээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас малын эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагууд, болон малын эмийн сангуудад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар 150 гаруй зөрчил илрүүлжээ. Нийт зөрчлийн дийлэнхийг монгол зааваргүй импортын бараа, үйлчилгээний хугацаа тодорхойгүй бараа борлуулсан зэрэг зөрчил илэрсэн байна. Түүнчлэн зөрчлийн 46 хувийг газар дээр нь арилгуулж ажиллажээ.
Энэ удаагийн шалгалтаар зөрчил гаргасан таван албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу 830 гаруй мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн малын эмийн зохистой хэрэглээ сэдэвт сургалтанд нийслэлийн мал эмийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилчдыг хамруулжээ. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын мал эмнэлэгийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Мэндбаярын яриаг хүргэе.


















