Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын эрдэс тэжээл тарааж эхэллээ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргадаг зудын эрсдэлийн зурагт үндэслэн найман аймгийн 1000 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын эрдэс тэжээл тарааж эхэллээ
Малын эрдэс тэжээл тарааж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргадаг зудын эрсдэлийн зурагт үндэслэн найман аймгийн 1000 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Тусламжийн нэг хэсэг малын эрдэс тэжээлийн багцыг нэгдүгээр сарын сүүлчээс Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар аймгийн малчин өрхүүдэд тарааж байна. Тухайлбал, малын тэжээл, амин тун, туурайн тос зэрэг нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг айлуудад хүргэж байна.

Монголын Улаан загалмай нийгэмлэгийн гамшгийн менежментийн хөтөлбөрийн ахлагч н.Мөнгөнтуяа ингэж ярилаа.

Зудын эрсдэлийн зургаас хойш өвөлжилт хүндэрсэн, цагаан зудтай сумд нэмэгдсэн. Тиймээс тус нийгэмлэг нь гамшгийн яаралтай тусламжийн сангаас нэмж 50 суманд хүмүүнлэгийн тусламж хүргүүлэхээр ажиллаж байна.

Хуваалцах