Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын гаралтай бүх түүхий эдийн экспортыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд дэмжлээ.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын гаралтай бүх түүхий эдийн экспортыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулна
Малын гаралтай бүх түүхий эдийн экспортыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд дэмжлээ. Энэ хүрээнд малын гаралтай түүхий эдийн экспортыг бүхэлд нь татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт даалгав.

Хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр төсөлд тусгаад байна. Төсөл батлагдсанаар малын гаралтай түүхий эдийн экспорт нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын хөгжил эрчимжин, малчин өрхийн орлого нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

Хуваалцах