Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын гаралтай дайвар бүтээгдэхүүний тасгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдлээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн гомдол мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол, Хархорин худалдааны төвд байршилтай Хархорин хүрээ ХХК-ийн малын гаралтай дайвар бүтээгдэхүүний тасгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын гаралтай дайвар бүтээгдэхүүний тасгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдлээ
Малын гаралтай дайвар бүтээгдэхүүний тасгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн гомдол мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол, Хархорин худалдааны төвд байршилтай Хархорин хүрээ ХХК-ийн малын гаралтай дайвар бүтээгдэхүүний тасгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн гэрчилгээтэй хүлээн авч, бүртгэл хөтөлж хэвшээгүй, дотоод хяналтын журам мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчил илэрсэн.

Хархорин хүрээ ХХК-ийн малын гаралтай дайвар бүтээгдэхүүний тасагт Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах