Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байна

Монгол Улс жилд 10-12 сая толгой малыг дотоодынхоо хэрэгцээнд ашигладаг. Өнгөрсөн онд 70.9 сая толгой мал тоолуулсны 32 сая гаруй нь буюу 46 орчим хувь нь хонь байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байна
Малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс жилд 10-12 сая толгой малыг дотоодынхоо хэрэгцээнд ашигладаг. Өнгөрсөн онд 70.9 сая толгой мал тоолуулсны 32 сая гаруй нь буюу 46 орчим хувь нь хонь байгаа юм. Харин сүүлийн жилүүдэд хонины нэхий үнэгүйдэж байна. Тухайлбал “Эмээлт” захад өдөрт 400 орчим нэхий хог дээр хаягддаг гэж “Мон торгон дэл” адууны дэл сүүлний үйлдвэрийн Үйлдвэрийн дарга н.Ганхуяг хэллээ.

Mongolian National Radio · “Эмээлт” захад өдөрт 400 орчим нэхий хог дээр хаягддаг

Бусад малын арьс, шир, ноос ноолуур сүүлийн гурван жилтэй харьцуулахад бараг үнэгүй болсон. Түүгээр ч зогсохгүй мал нядалгааны газруудаас дайвар бүтээгдэхүүн ч их хаягддаг гэдгийг үйлдвэр эрхлэгчид хэлж байна. Харин эдгээрийг хөдөө аж ахуйн салбарт дахин ашиглаж болохыг “Протейн” үйлдвэрийн ахлах инженер н.Оджавхлан хэллээ.

Mongolian National Radio · Нядалгааны газруудаас дайвар бүтээгдэхүүн их хаягддаг

Дотоодынхоо үйлдвэрүүдийг төр засгаас дэмжвэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой. Ингэвэл малчдын орлого нэмэгдэхээс гадна, ажлын байрууд нэмэгдэж үүнийг дагаад хөдөө аж ахуйн салбараас улсын эдийн засагт оруулах хувь нэмэр дээшилнэ гэж үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байна.

Хуваалцах