Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй

Иймд хяналт шалгалт хийх хугацаанд малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй
Малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй. Зураг: МҮОНРТ

Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд "Тусгай зөвшөөрөл, лиценз олгох цахим бүртгэлийн систем" /license.mofa.gov.mn/-д бүртгэлтэй малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг 2025 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байна.

Иймд хяналт шалгалт хийх хугацаанд малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг тогтоох тухай” 255 дугаар тогтоолоор батлагдсан үржлийн адуу импортлох тоо хэмжээг тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжид хуваарилалт хийх асуудлыг хяналт шалгалт хийгдсэний дараа шийдвэрлэнэ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах