Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлье

Малын гоц халдварт шүлхий өвчин 2017 оны нэгдүгээр сард Сүхбаатар аймагт оношлогдсон тул дараах арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт зөвлөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлье
Малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлье. Зураг: МҮОНРТ

Малын гоц халдварт шүлхий өвчин 2017 оны нэгдүгээр сард Сүхбаатар аймагт оношлогдсон тул дараах арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт зөвлөж байна.


1. Хүн, мал амьтны шилжилт хөдөлгөөнд байнгын хяналт тавих, шаардлагатай тохиолдолд хөрөнгө, хүн, хүч гарган мал эмнэлгийн болон бусад мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж үйл ажиллагааг удирдан чиглүүлж ажиллах;

2. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах, эрт сэрэмжлүүлэх, хүн амын дунд байнгын мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах;

3. Сэжигтэй бүсээс мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нэвтэрсэн тохиолдолд хөдөлгөөнийг хязгаарлах, түр зогсоох, саатуулах зэрэг шаардлагатай арга хэмжээг тухайн шатны Засаг дарга болон мэргэжлийн байгууллага яаралтай авах;

4. Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ авсан байх;

5. Өвчний сэжигтэй бүс нутаг, өвчин гарсан газраас мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэх, мал амьтан тууварлах, малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх;

6. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд мэдрэмтгий мал, амьтныг хамруулах, шүлхий өвчний тандалт шинжилгээг хийлгэх, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын ажлын явцад Мал эмнэлэг үржлийн тасаг, нэгж, багийн Засаг дарга нарын ажлын уялдаа холбоог сайжруулж чанартай зохион байгуулах, малчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх;

7. Сүхбаатар аймгаас нэвтрэх замын хөдөлгөөнийг хязгаарлах, төв замын дагуу машин тэрэгний хөдөлгөөнд байнгын хяналт тавьж шаардлагатай тохиолдолд малын эмч, замын цагдаа, улсын байцаагч, ариутгагч нарыг томилон ажиллуулах, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу ажиллах

8. Жил бүр орон нутгийн төсөвт гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зардлын төсвийг тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

9. Шаардлагатай тохиолдолд хяналтын цэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн иж бүрэн пункт байгуулан бэлэн байдлыг хангах, ариутгалын бодис, багаж хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцасны зохих нөөцийг бүрдүүлж ажиллах

10. Орон нутагт ажиллаж байгаа мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

11. Мал, амьтныг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа, маллагааг сайжруулах, сонор сэрэмжийг дээшлүүлэх;

12. Мал сүрэгт эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх тарилга, тандалт шинжилгээнд малаа бүрэн хамруулах, өвөлжөө, хаваржаа, уст цэгт , ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэхэд малчид, малын эзний үүрэг оролцоог сайжруулж, тэдний хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай байгааг үүгээр зөвлөж байна.

Хуваалцах