Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна
Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Малын гоц халдварт “Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар санал боловсруулж, цаашид авах арга хэмжээ төслийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцууллаа.
Мэдээллийн алба

Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Малын гоц халдварт “Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар санал боловсруулж, цаашид авах арга хэмжээ төслийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцууллаа. Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан дүүргийн 5 авто тээврийн шалган бүртгэх товчоонд 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 24 цагаар ариутгал халдваргүйжүүлэлтийн байнгын пост ажиллуулж байна.
Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын А/167 дугаар захирамжаар ариутгал, халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.


















