Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Малын гоц халдварт өвчингүй бүс нутгийн хэмжээг нэмэгдүүллээ

Засгийн газрын 2011 онд тогтоол гаргаж Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн нутаг дэвсгэрийг шүлхий өвчингүй-вакцин хэрэглэдэггүй бүсэд хамруулах шийдвэр гаргасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Малын гоц халдварт өвчингүй бүс нутгийн хэмжээг нэмэгдүүллээ
Малын гоц халдварт өвчингүй бүс нутгийн хэмжээг нэмэгдүүллээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2011 онд тогтоол гаргаж Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн нутаг дэвсгэрийг шүлхий өвчингүй-вакцин хэрэглэдэггүй бүсэд хамруулах шийдвэр гаргасан. Түүнчлэн уг бүсүүдэд хэрэгжүүлэх мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагааны журмыг батлан мөрдүүлсэн.

Манай улсын төвийн бүсэд 2001 оноос хойш шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй, 2003 оноос хойш вакцин тариагүй байгаагийн зэрэгцээ далд халдвар тээгч мал байхгүй болох нь жил бүрийн тандалт шинжилгээний дүнгээр нотлогдоод байна. Иймд Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговь аймаг, Нийслэлийн нутаг дэвсгэрийг шүлхий өвчингүй-вакцин хэрэглэдэггүй бүсэд хамруулахаар боллоо.

Ингэснээр Монгол Улсын төвийн бүсийн өвчингүй, тайван байдлыг малын гаралтай бүтээгдэхүүн импортлох сонирхолтой улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна. Улмаар малын гаралтай бүтээгдэхүүний гадаад худалдааны цар хүрээг өргөжүүлэх өргөн боломж нээгдэж байгаа юм.

Эх сурвалж: ХХАЯ

Хуваалцах